Миний Валентин болох уу?

366-р өдөр

2025.02.14

Сайн уу? Баярын мэнд хүрье миний хөөрхөн хайраа >. < Гэхдээ Валентины баярын өдөр болохоор баяр хүргэж байгаа юм биш шүү... 2024 оны энэ өдөр бол би чамайг үнссэн анхны өдөр. Хэдий нэг жилийн хугацаа гэдэг чамтайгаа туулахад асар богино хугацаа мэт ч чи бид хоёр маш олон давааг туулж өдийг хүртэл нэгнээ гэсээр ирж ээ. Энэ хугацаанд чи бид хоёр зөвхөн хоёр биеэ таньж мэдэх биш өөрсдийгөө ч мөн таньж, өөрсдийн сүүдэртэй, гэрэлтэй талуудаа харж чадсан. Юу гэхээр, миний мундаг хайр намайг хэн болохыг тодорхойлж, намайг өөрт минь таниулж, өнөөдрийн намайг бий болгож байгаа гайхалтай хүн юм шүү... Нэг нэгэндээ өдийг хүртэл зогсолтгүй татагдаж, хоёр биедээ уусан шингэж хэдийн нэн хүн шиг болж, мөрөөдлөөс минь урган гарж гэргий минь болтлоо хамт байгаад баярлалаа хайраа. Хайр нь чамайг маш их хичээж байгааг мэднэ ээ. Тэнэг би чиний намайг гэх хайранд хэтэрхий донтсон юм шиг байна. Тэгээд л илүү ихийг хүссэндээ тэр үү эсвэл тэр нандин мэдрэмжүүдийг алдчих вий гэж айсандаа тэр үү хөөрхөн хайрыгаа гомдоочхоод байх юм, уучлаарай хайраа. Хэдий хоёуланд нь туулах зам, онгойлгох хаалга, эргүүлэх хуудас их байгаа ч хайр нь өнөөдрийг хүртэлх хөөрхөн хайртайгаа өнгөрүүлсэн цаг мөч бүртээ хэзээ ч харамсахгүй. Ийм учраас энэ өдөр Валентины баярын өдөр биш чи бид хоёрын баярын өдөр юм шүү. Миний амьдралын үнэ цэнтэй хүмүүсийн нэгээс амьдралын минь үнэ цэн болсон чамдаа хязгааргүй хайртай шүү 💖